/ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ / Хүний нөөцийн ил тод байдал / Төгсөгчдийг ажлын байранд томилох үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Төгсөгчдийг ажлын байранд томилох үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

      Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-хууль сахиулах ажил” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд томилох үйл ажиллагаа өнөөдөр /2019.06.14/ Эргүүл, хамгаалалтын газрын жагсаалын талбайд боллоо.

        Цолоо гардан авсан шинэхэн төгсөгчид Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалд томилогдож, тугандаа ёслон, эх орон, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглав.

 

      Диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэхээ тангарагласан алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-хууль сахиулах ажил” мэргэжлээр амжилттай төгсөн, цагдаагийн цол шагнагдаж, төрийн тусгай албанд томилогдсон нийт төгсөгчиддөө баяр хүргэе.

 

       Та бүхэн өөрсдийн сонгосон ажил, мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч байж, албандаа хүндэтгэлтэй хандан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж иргэд, олон нийтийнхээ амар, амгалан амьдралын төлөө сурч мэдсэнээ бүтээлчээр хэрэгжүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэж хэлэн ажлын амжилт хүссэн юм.

 

      Ийнхүү өнөөдөр Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 200 гаруй офицероор бүл нэмлээ. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, хууль сахиулахаар эх орны өнцөг булан бүрийг зорино.

Статистик мэдээ
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 13.9 буурч, гэмт хэргийн илрүүлэлт 14 хувиар өссөн.
  • "1 хором" аяныг зохион байгуулсанаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 12.5 хувиар буурлаа.
Эрэн сурвалжилж байна