/ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ / Хүний нөөцийн ил тод байдал / Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд элсэн суралцахыг урьж байна

Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд элсэн суралцахыг урьж байна

       Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор хэв журмын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
  • 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

       Албан тушаалд дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат: Бүртгэл

- Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар,  Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобаазад,

- Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.

Бүртгэл явагдах хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл.

Хоёрдугаар үе шат: Судалгаа  Бүртгэлд хамрагдсан иргэд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр /Даваа гараг/-ийн 10:00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр очиж нэгдсэн бүртгэлд хамрагдаж, шалгалтад орох эрхээ авна.

 

 БАЙРШИЛ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо,

 

Холбоо барих

утас:269242, 269243, 269244

Статистик мэдээ
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 13.9 буурч, гэмт хэргийн илрүүлэлт 14 хувиар өссөн.
  • "1 хором" аяныг зохион байгуулсанаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 12.5 хувиар буурлаа.
Эрэн сурвалжилж байна