Хэрэг бүртгэх албаны ахмад ажилтан цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны одон"-оор шагнагдлаа.
Хэрэг бүртгэх албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан бэлтгэл цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар шинэ оны босгон дээр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зарлигаар “Цэргийн гавьяаны одонгоор” шагнагдсаныг Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан гардуулан өгч, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.
ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.
ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА