/ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ / Нийтлэг журам / "Корона" вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагчид хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байна.

"Корона" вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагчид хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байна.

     Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг болзошгүй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэртэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг энэ оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлж, мөн хугацааг 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх  талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүрэг бүхий Шуурхай удирдлагын штабыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулж, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай хоёр цаг тутам онцлог мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна.

 

  Үүнтэй холбоотойгоор ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын аман дахь жаргалант сувилалын газар covid19 буюу шинэ төрлийн kopона вирусийн шинжилгээнд хамрагдаж тусгаарлагдсан иргэдийн гадна хамгаалалтыг тус албаны алба хаагчид постон дээр 24 цагаар ээлжээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Статистик мэдээ
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 13.9 буурч, гэмт хэргийн илрүүлэлт 14 хувиар өссөн.
  • "1 хором" аяныг зохион байгуулсанаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 12.5 хувиар буурлаа.
Эрэн сурвалжилж байна