"Харилцаа-Хандлага" арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд Хэрэг бүртгэх албанаас энэ оны 07, 08 дугаар сард зохион байгуулах “Харилцаа-Хандлага” арга хэмжээний нээлтийн ажиллагааг 07 дугаар сарын 01-ний өдөр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд Мөрдөн байцаах албаны хурлын танхимд цахимаар зохион байгууллаа.
“Харилцаа-Хандлага” арга хэмжээний нээлтийн хуралд Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог нар арга хэмжээг үр дүнтэй, идэвх санаачлагатай зохион байгуулах чиглэлээр мэдээлэл хийж, үүрэг, ажлын чиглэл өглөө.
ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА