/ / "Харилцаа-Хандлага" арга хэмжээний хүрээнд "Мөрдэст Бүсгүйчүүд" уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

"Харилцаа-Хандлага" арга хэмжээний хүрээнд "Мөрдэст Бүсгүйчүүд" уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

      Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулж байгаа “Харилцаа-Хандлага” арга хэмжээний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 17.1 хувийг эзэлдэг эмэгтэй алба хаагчдынхаа төлөөлөл болсон 42 офицер, 18 цагдаа, нийт 60 алба хаагчийг хамруулан “Мөрдэст бүсгүйчүүд” сургалт, зөвлөгөөнийг энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

       Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Гэр бүл, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар, “Позитив Монголиа” төслийг үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн, “UA consulting”, “UA properties” ХХК-ыг үүсгэн байгуулагч А.Урангоо, дуучин С.Гантогоо нар оролцсон.

     Сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсанаар эмэгтэй алба хаагчдаас хамт олны дунд эерэг харилцаа, хандлагыг түгээх, үлгэрлэн манлайлах чиглэлээр өөрсдийн туршлага, мэдлэг оюун, амжилт бүтээл, санал сэтгэгдлээ хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн арга хэмжээ боллоо.

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА

Статистик мэдээ
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 13.9 буурч, гэмт хэргийн илрүүлэлт 14 хувиар өссөн.
  • "1 хором" аяныг зохион байгуулсанаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 12.5 хувиар буурлаа.
Эрэн сурвалжилж байна